Ерөнхий Боловсролын Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн НЭГДҮГЭЭР ангийн элсэлт
"Хамтарсан уулзалт" ярилцлагыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулна1. “Хамтарсан уулзалт” ярилцлагыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулна.
- “Хамтарсан уулзалт” ярилцлагыг “ZOOM” аппликейшн ашиглан цахимаар явуулна.
- “Хамтарсан уулзалт” ярилцлагын үргэлжлэх хугацаа нэг хүүхдэд 15 минут онооно.
- “Хамтарсан уулзалт” ярилцлагыг хөндлөнгийн комисс бүрдүүлж зохион байгуулах ба тэдний боловсруулсан үнэлгээний аргачлалын дагуу дүгнэнэ.
2. Эцэг эхийн зүгээс ярилцлагад оролцоход анхаарах зүйлс:
- Ярилцлагын хуваарийн дагуу холбоосоор хоцрохгүй орж, ерөнхий мэдээллийг нягтлан, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгасан байх;
- Ярилцлагын үеийн техникийн /компьютер, камер, чихэвч, микрафон, интернэтийн хурд/ саадгүй ажиллагааг бүрэн хангах, урьдчилан “ZOOM” аппликейшн татаж суулгасан байх;
- Ярилцлагын үед орчны чимээг хязгаарласан байх;
- Чиглүүлэгч багш, ажилтны шаардлага, зөвлөгөөг хүндэтгэн мөрдөх;
- “Хамтарсан уулзалт” ярилцлагын явцад зөвшөөрөлгүй бичлэг хийх, зураг авах, өөрсдийн ярилцлагын талаар үндэслэлгүй ташаа мэдээлэл цахим хуудсаар тараах, сургуулийн нэр хүндэд халдах, багш ажилтныг хэл амаар доромжлох, харилцаа, хандлагын зохисгүй байдал гаргахгүй байх;

