card

БИ ТОМ БОЛЛОО

Хөтөлбөрийн Зорилго: Сурагчдын бие даах, өөртөө үйлчлэх, найз нөхөдтэйгээ эвтэй найртай байх, багаар ажиллах,  үндэсний соёл, ёс заншлаас суралцахад  дэмжлэг үзүүлнэ.

Хөтөлбөрийн уриа: “ӨДӨР БҮРИЙН ҮНЭ ЦЭНИЙГ хамтдаа бүтээе”                                                                                                                                     

Хамтран зохион байгуулагч: Green school –Сансар хүүхдийн зуслан (БЗД, 20-р хороо, Гачуурт тосгон, Шар хоолойн ам, УБ-аас 34 км)

Хамрах хүрээ: 1, 2, 3-р ангийн нийт сурагчид

БОРОЛДОЙ

Хөтөлбөрийн зорилго: Монгол ахуй, байгаль цаг уурын онцлог, ялангуяа хавар цаг-ирж яваа цагийн гайхамшгийг мэдрүүлэх,  малчдын хөдөлмөр, малчны хотхоны бодит амьдралтай танилцсанаар хүмүүс болон үе тэнгийнхэн нь ямар их хатуужил, тэсвэр тэвчээр саадыг давж буйг бага ч болов биеэр мэдрүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн чиглэл: УБ – Төв аймгийн Эрдэнэ сум – УБ

Хамрах хүрээ: 4, 5-р ангийн нийт сурагчид

ХӨДӨЛТӨР ЗУСЛАН

Хөтөлбөрийн зорилго: Сурагчдыг монгол аж ахуй, хөдөөгийн амьдралтай танилцуулж, эх орон байгаль дэлхийгээ хайрлах сэдлийг төрүүлж, багаар ажиллах хамтач сэтгэлгээг бий болгоно. Өөрийгөө болон бусдыг таних боломжийг олгож, хөдөлмөр түүний үнэ цэнийг мэдрүүлнэ.

Байршил: Төв аймаг Баянцогт сумын Гуна багийн Зүүн салаа

Хамрах хүрээ: 6, 7, 8-р ангийн нийт сурагчид

ГОВЬ

Хөтөлбөрийн зорилго: Говь хөтөлбөрөөр сурагчид маань говь нутгийн байгалийн онцлог болоод говийн хүмүүсийн сайхан сэтгэл, нүүдэлчин ардын аж амьдралтай нь танилцан  туслах, бахархан эрч хүч авч зорилго тэмүүлэлтэй суралцахад оршино.

Хөтөлбөрийн чиглэл: Дундговь аймаг, Эрдэнэдалай сум, Өнгөт баг

Хамрах хүрээ: 10-р ангийн нийт сурагчид

ТОРГОН ХИЛ

Хөтөлбөрийн зорилго: Энэхүү хөтөлбөрөөр сурагчдад эх орноо хамгаалах, эх орны дархан хилийн үнэ цэн, хилийн цэргийн тэсвэр хатуужлыг ойлгуулан мэдрүүлэх, эх оронч үзлийг суулгах зорилготой.

Хөтөлбөрийн чиглэл: 

Хамрах хүрээ: 11-р ангийн нийт сурагчид

НАМРЫН АЖИЛ

Хөтөлбөрийн зорилго: Энэ жил Төв аймгийн Батсүмбэр суманд 120  сурагч 10 багш нийт 80 гаруй тонн төмс, лууван, сонгино хураасан.  Хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож, баг хамтаар ажиллах чадварт сурган бие хүн болж төлөвшүүлж байна.

Хөтөлбөрийн чиглэл: Төв аймаг, Батсүмбэр сум, Сөгнөгөр-Баянгол 3-р баг

Хамрах хүрээ: 12р ангийн нийт сурагчид

Хүсэлт илгээх